Шинэ мэдээ

AIR CARE компани анхны шоурүүмээ нээж, агаар сэлгэлтийн дэвшилтэт шийдлийг хэрэглэгчдэд илүү ойртууллаа...

Монголын агааржуулалт, хөргөлтийн зах зээлд шинэ өнгө төрх, чанарын баталгааг санал болгож буй AIR CARE компани анхны шоурүүмээ албан ёсоор нээж, хэрэглэгчидтэйгээ ойр харилцах, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ илүү өргөн хүрээнд таниулах шинэ шат руу гарлаа. 
Шинээр нээгдсэн шоурүүмд хамгийн сүүлийн үеийн агаар сэлгэлт, хөргөлтийн системүүд, гэр ахуйн болон үйлдвэрийн зориулалттай эйр кондишнууд мөн хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцсэн энгийн хэрэглээний болон ухаалаг системүүд бүрэн багтсан. Худалдан авагч бүтээгдэхүүнүүдийг газар дээр нь үзэж танилцахаас гадна, мэргэжлийн зөвлөхүүдээс өөрийн хэрэглээнд тохирсон шийдэл, зөвлөгөө авах, суурилуулалт болон үйлчилгээний мэдээлэлтэй шууд танилцах боломжтой юм.

  • Нээлтийн үйл ажиллагаанд ГЛОБАЛ НЭГДЭЛ-ийн салбар компанийн захирлууд болон ажилчид, харилцагчид хүрэлцэн ирж, бүтээгдэхүүн, үйлчилгээний шинэ шат руу гарч буй AIR CARE компанид амжилт хүслээ. 
AIR CARE компани нь чанартай бүтээгдэхүүн, найдвартай суурилуулалт, түргэн шуурхай үйлчилгээний бодлогыг баримтлан Монголын хэрэглэгчдэд олон улсын стандартад нийцсэн агаарын шийдлийг санал болгодогоороо давуу талтай. Та бүхнийг шоурүүмээр зочлон бүтээгдэхүүнтэй танилцахыг урьж байна. Байршил: 10-р хороолол UB Platinum барилгын 5 давхарт 

Мэдээ мэдээлэл

Search