AIRCARE брэндийн Ханын эйр кондишн
Албан ёсны борлуулагч: ЭЙР КЭЙР ХХК
Хэрэглэгчийн эрэлд хэрэгцээ, шаардлагыг цахим хаяг болон 70119432, 95089432, 95079432, 85109432 дугаараар хүлээн авч, захиалгын санд бүртгэл үүсгэнэ.
Ингэхдээ төлөвлөгөөт ажлын дарааллаас хамааран мэдээллийн ажилтан тайлбайтай танилцах, үзэх хугацааг товлон хэлж, үйлчилгээний захиалгыг захиалагч, гүйцэтгэгч харилцан тохиролцсон зөвшөөрсөн тохиолдолд захиалга баталгаажих болно.
Шаардлагатай тохиолдолд мэдээллийн ажилтантай цахим сувгаар холбогдох боломжтой. /Facebook, Viber/
Эйр кондишн суурилуулалт хийлгэх талбайтай танилцаж, хэрэглэгчийн хэрэгцээнд нийцсэн “шийдэл, тоног төхөөрөмжийг” шийдлийн инженер санал болгоно.
Эйр кондишн суурилуулалт хийлгэх талбайтай танилцаж, хэрэглэгчийн хэрэгцээнд нийцсэн “шийдэл, тоног төхөөрөмжийг” шийдлийн инженер санал болгоно.
Улаанбаатар хот болон орон нутгийн захиалагч, шийдлийн инженерийн гаргасан шийдэлд тулгуурлан худалдан авалт хийсэн тохиолдолд бид хүргэлт, суурилуулалтыг хугацаа товлон гүйцэтгэнэ. Ингэхдээ дан төхөөрөмж буй эйр кондишныг угсралт, суурилуулалт шаардлагагүй гэж үзвэл хүргэлтээр болон орон нутгийн унаанд дайх боломжтой.
Түрээсийн үйлчилгээнд ашиглах боломжтой эйр кондишныг захиалагч тодорхой хугацаагаар гэрээ байгуулан түрээслэн ашиглах боломжтой. Түрээсийн үйлчилгээг хамтран ажиллах гэрээ болон бүтээгдэхүүн хүлээн авсан хүлээлгэн өгсөн дүрэм журмын дагуу шийдвэрлэнэ.
“ЭЙР КЭЙР” ХХК нь дотор агаарын чанарыг сайжруулах тоног төхөөрөмж, эйр кондишн худалдаа, суурилуулалт, үйлчилгээг үзүүлдэг бөгөөд бүтээгдэхүүний үзүүлэлт хүчин чадлаас хамааран баталгаат хугацааг дараах байдлаар тодорхойлдог. Мөн баталгаат хугацааны туршид баталгаат завсар үйлчилгээг хариуцан ажиллана.
Бүх төрлийн эйр кондишн 1 жилийн баталгаат хугацаатай байна.









































